Бидний Тухай

Манай групп нь Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд сурдаг оюутнууд болон төгсөгчдөөр байгуулагдсан юм. Гамшигт нэрвэгдэгсэдийн сэргээн босгох гэсэн хүслийг дэлхийн бүх хүмүүст хандаж гэрэл зургаар илэрхийлснээр энэхүү байгалийн гамшгийг үл мартагдуулан, үргэлж тусламж хайрлан анхаарал тавиж байхыг гуйж хүсэх нь манай группын гол зорилго юм.

Гамшигт нэрвэгдсэн нутгыг сэргээн босгохын тулд амьдрал ахуйн үндэсэн суурийг нь сэргээн энгийн амьдралийг дахин байгуулхын төлөө оролдлогоо үргэлжлүүлэж байгаа бөгөөд энэ газар хөдлөлтийн гамшгийн дараахны хэцүү хүнд байдлаас ажим ажмаар мултарж гарч чадаж байна гэхэд болно. Гэтэл Тохокүгийн бүс нутагт газар хөдлөлт болсноос хойш нэг жил орчим болж байгаа өнөө үед ч эд материалын тусламж эсвэл сайн дурын хүмүүсийн хамтарч ажиллах шаардлагатай болж байна.

Хэдий тийм боловч тус гамшигт нэрвэгдсэн нутгаас бусад нутгуудаар бол байгалийн энэ удаагийн гамшгийн хохирол мартагдаж эхэлж байна. Тэгэхлээр үүнээс хойш тус гамшигт нэрвэгдсэн нутгаас мэдээлж байгаа мэдээллийг бид мэдэж авах ёстой гэж боддог.

Өнөөгийн иймэрхүү байдлыг харгалзан, бидний энэ удаагийн үйл ажиллагааны зорилго бол «Тохокүгийн бүс нутагт амьдалдаг хүмүүсийн сэргээн босгох гэсэн хүслийг дэлхийд хандаж мэдэгдэх явдал юм». Түүний тодорхой арга барил болгож вебсайт (Тохокү 10×26 Виндовз) нээн, гэрэлзургийн үзэсглэн (Тохокүгийн бүс нутгийг Сэргээх Гэрэл Зургийн Үзэсглэн, 2012 оны 3-р сарын 11-нд, Парист) нээхээр шийдлээ. Эдэнд тавих гэрэл зурагнуудийг бүгдийг нь одоо гамшигт нэрвэгдсэн Тохокүгийн бүс нутагт тусладаг группаас зээлж авсан юм. Мөн групп бүрийн танилцуулга болон гэрэл зургийн тайлбрийг цөмийг нь тус бүрийн группынхнаас олж аваад тэнд тусладаг сайн дурын хүмүүсийн дуу хоолойг илүү энд хүрч ирхийг хичээсэн юм.

Гамшигт нэрвэгдсэн нутгыг сэргээн босгохын тулд хөрөнгө мөнгө болон хүмүүсийн тусламж хэрэгтэй байгаа бөгөөд бидний үйл ажиллагаагаас дэлхийн бүх хүмүүс өнөөгийн байдлыг ойлгон, дахин анхаарал тавихээр эдний тусламж үргэлжлэхийг хүсдэг юм.

Тохокү 10×26 Виндовзийн Тухай

Тохокү 10×26 Виндовз гэсэн нэр нь Тохокүгийн бүс нутгийг Сэргээх Гэрэл Зургийн Үзэсглэнд тавих зургнуудыг зээлж авах группыг 10 гэж шийдэж, групп бүрийн үйл ажиллагааг Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн оюутнууд сурдаг 26 хэлээр дэлхийн бүх хүмүүcт мэдэгдэх гэсэн манай санаагаас төржээ. Дэлхийн бүх хүмүүcт өнөөгийн Тохокүгийн байдлыг илүү сайн мэдэж авахын тулд үзэгчидийн тоог 10 мянга гэсэн зорилгог тогтоолоо.

Тохокүгийн бүс нутгийг Сэргээх Гэрэл Зургийн Үзэсглэн

2012 оны 3-р сарын 11-нд НҮБ-ын Боловсрол Соёрын Байгуулгын төвд (Франц, Парис) Зүүн Японы их газар хөдлөлтийн чарити болох юм. Энэ чарити «Мемориал Концерт» болон Тохокүгийн бүс нутгийг Сэргээх Гэрэл Зургийн Үзэсглний хоёроос болж, тус үзэсглнийгээ манай групп удирдна. Үзэсглэнд нь зөвхөн гэрэл зурагнуудыг тавихаас гадна үзэгчдээс гамшигт нэрвэгдэгсэдэнд захидал бичүүлч авна. Тус захидлуудыг Японд авч хариад Тохокүгийн бүс нутагт амьдалдаг хүмүүст мэдэгдэж сэтгэр зүрхийн холбоог төрүүлөх болно.