Хохирлын байдал 2012 оны 1 сарын 24-ны байдлаар

Зүүн японд их хэмжээний гамшиг 2011 оны 3 сарын 11-нд тохиож, газар хөдлөлийн голомт санрикүоки хэмээх газар 24км-н гүнд, 9 момент магнитуттай өргөн цар хүрээний газар хөдлөлт байлаа. Түүнээс үүдэлтэй цунами нь зүүн хойд бүс нутагт том хохирол учруулсан билээ. Доор хохирол болон тусламжийн байдлыг нэгтгэв.

<Хохиролын байдал>
(1)Хүнд учирсан хохирол:амь насаа алдагсад 15845, ор сураггүй болсон 3375, гэмтэж бэртсэн 5894
(2)Барилга байшинд учирсан хохиролБүрэн сүйдсэн 128479 айл , хагас сүйдсэн 242513 айл , эвдрэлтэй 670522 айл

<Гамшигт өртөгсдөд тусалсан байдал>
(1)Орогногч:Улс даяар нийт 337819 орогногч байна.
※Орогнох байраас бусад, хамаатныдаа, танилынхаа болон, нийтийн орон сууц, түр амьдрах байр зэрэгт амьдарч буй иргэдийг оруулав.
(2)Түр амьдрах байрын талаар:
・яаралтайгаар барьж буй түр амьдрах сууц: 52620 байр баригдаж буй /үүний дотор 52182 байрыг барьж дуусаад буй/
・төрийн албан хаагч болон, нийтийн байранд хүлээн авах боломжит хаалганы тоо: 62969 хаалга, /үүний дотор 18070 байранд оруулаад буй/
(3)хохирогч Хохирогчдод туслах тусламжийн арга хэмжээний байдал : Тусламжинд илгээгдсэн хүн 27157 хүн

<Гадаадаас тусламж авсан байдал>
・163 улс бүс нутаг болон 43 байгууллагаас тусламж дэмжлэг /сэтгэл зүйн болон эд материалын/


Тусламжийн цуваа болон мэргэжилтэний баг зэргийг хүлээн авсан байдал** 29 орон, бүс нутаг, байгууллагаас тусламжийн цуваа болон мэргэжилтний баг томилогдон ажилласан.Түүний дотроос одоогийн байдлаар нэг улсын мэргэжилтний баг үйл ажиллагаа явуулж байна.
・Тусламжийн эд материалыг хүлээн авсан байдал. Засгийн газар өнөөг хүртэл 63 улс бүс нутаг байгууллагуудаас эд материалын тусламж хүлээн авсан бөгөөд өнөөгийн байдлаар 93 орон бүс нутаг байгууллагаас мөнгөн тусламж цугларч байна.
(нийт мөнгөн дүн одоогийн байдлаар 17 тэрбум 500сая иенээс дээш )
<Япон дахь гадаад иргэдийн аюулгүй байдлын баталгаа>
・Токиод байдаг гадны байгууллагууд болон Японтой харилцаатай газруудын ажилтнууд бүрэн бүтэн бөгөөд Сэндайд байгаа Солонгосын консулын ажилчдын эрүүл аюулгүй байдалд байгааг нь шалгаж дууссан.
・ЖАЙКА- гийн судлаач болон олон улсын солилцооны шугамаар японд ирсэн гадаад хүмүүсийн аюулгүй байдлыг шалгасан.
・Тохоку бүс нутагт байгаа гадаад хүмүүсийн аюулгүй бйадал болон төлөөлөгчийн газрууд,аялал жуулчлалын байгууллагууд,элчин сайдын яамдуудтай холбоо тогтоож мэдээлэл цуглуулсан.Гадаад хэргийн яамны вэб хуудсанд тус газар хөдлөлтөнд зориулж тусгай хуудас нээж япон англи хэлээр гаргасан.3 сарын 15 наас эхлэн хятад Солонгос хэлээр ч бас мэдээлэл гаргаж эхэлсэн.
・Япон дахь гадаад иргэдэд зориулж Иватэ муж болон Мияазэки аймагт гадаад яамны ажилтан, хятад хэлний мэргэжилтэн, нийт 6 хүнийг томилон ажиллуулсан.Төлөөлөгчийн байгууллагуудаас Япон дахь гадаад иргэдийн аюулгүй оршин байх байдал болон баталгааны талаар мэдээлэл сонсож эдгээрийг нэгтгэн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн.
・Дараа нь гарал үүслийг нь шалгаад 3сарын 22-ны 17 цагаас төлөөлөгчийн газрууд, элчингээс мэдээлэл хийсэн.