2011 оны 3-р сарын 11-нд урьд хожид үзэгдээгүй байгалийн их гамшиг газар хөдлөлт болж Япон аралыг дайран, Тохокүгийн бүс нутагт (Японы зүүн хойд нутаг) асар их хохирол учрууллаа.

Газар хөдлөлтийн гамшгийн дараахан гадаадын хэвлэл мэдээллийнхэн байгалийн гамшгийн тухай мэдээллэн, Япон орон дэлхийн бүх хүмүүсийн анхаарлын төвд байлаа. Тиймээс дэлхийн хэмжээгээр туслалцааны холбоо дэлгэрч, тусламжийн эд бараа болон мөнгө ихийг Япон руу илгээжээ. Мөн гадаадын олон орнуудаас сайн дурын хүмүүс ч гамшигт нэрвэгдсэн Тохокүгийн бүс нутаг руу нэн даруй хүрч ирсэн.
Эдүгээ байгалийн гамшгийн тэр өдрөөс хойш нэг жил орчим болж байна.

Одоо гамшигт нэрвэгдсэн нутаг ямархуу болж байгаа юм бол, ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бол…, та мэдэх үү?

Үүний талаар бид гамшигт нэрвэгдсэн нутагт үйл ажиллагаагаа явуулж ирсэн 10 групптай хамтран өнөөгийн Тохокүгийн бүс нутгийн байдлыг мэдэгдэх болно.


Сэргээн Босгох байгууллага